Журмын төсөлд санал авч байна
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны А-155/134 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам” болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны А-311 дүгээр тушаалаар баталсан “Банкны зээл олгох үйл ажиллагааны журам”-уудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаалын төслийг олон нийтэд танилцуулж, санал авч байна.
“Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”
“Банкны зээл олгох үйл ажиллагааны журам”-ын төслүүдтэй линкээр орж танилцана уу.
Тушаалын төсөлтэй ЭНД дарж танилцана уу.
Саналаа bayarmaa.g@mongolbank.mn цахим хаягаар ирүүлнэ үү.