A-
A
A+

Гадаад валютын улсын нөөц 8.76 тэрбум ам.долларт хүрлээ

2026-11-05 17:40 | Мэдээ

Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2026 оны 10 дугаар сарын эцсийн гүйцэтгэлээр 8,760.8 сая ам.долларт хүрч оны эхнээс 1,755.5 сая ам.доллароор буюу 25.1 хувиар өссөн бол өмнөх сараас 136.0 сая ам.доллароор буюу 1.5 хувир буурлаа. Сарын өөрчлөлтөд шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалсан гадаад төлбөрийн хэмжээ өссөн нь голлон нөлөөлөв. Гадаад валютын улсын нөөцийн энэхүү түвшин нь валютын төлбөртэй барааны импортын 8 сарын хэрэгцээ, бараа болон үйлчилгээний импортын 6 сарын хэрэгцээг хангах, богино хугацаат гадаад өр төлбөрийн дүнгээс 5 дахин өндөр түвшинд буюу олон улсад өргөн ашигладаг нөөцийн хүрэлцээт байдлын шалгуурыг хангаж байна.

Гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээ ийнхүү харьцангуй өндөр байгаа нь төгрөгийн ханш огцом хэлбэлзэхгүй байх боломжийг олгож байна. Тухайлбал, Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2026 оны 10 дугаар сарын эцсийн байдлаар өмнөх оны мөн үеэс 14.0 төгрөг буюу 0.39%-иар суларч, өдрийн дундаж хэлбэлзэл өмнөх оны мөн үеэс 2.7 дахин буурсан байна.