A-
A
A+

"Сайн малчин" хөтөлбөрийн 10 хувийн зээлийн мэдээ

2016-05-03 00:00 | Мэдээ

Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банкинд 16452 малчин 63 тэрбум 125.5 сая төгрөгийн зээлийг жилийн 10%-ийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс Төрийн банк 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн эцсийн байдлаар 15383 малчинд 58 тэрбум 996.9 сая төгрөгийн зээлийг жилийн 10%-ийн хүүтэй олгожээ.

Жич: Энэхүү мэдээлэл нь тухайн банкнаас Монголбанкинд хүргүүлсэн өдөр тутмын урьдчилсан мэдээлэл бөгөөд Монголбанк банкуудын сарын эцсийн албан ёсны тайлангаар баталгаажуулна.