A-
A
A+

Монголбанкны Ерөнхийлөгч Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан шинэ захирлыг хүлээж авч уулзлаа

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Дэлхийн Банкны Хятад, Монгол, Солонгос улсуудыг хариуцсан шинэ захирал Мартин Рейзерийг албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын шийдвэр, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Мөн уулзалтаар Монгол Улсад хэрэгжиж байгаа Дэлхийн банкны "Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр" болон Олон Улсын Валютын Сангийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хэрэгжилт, эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүдийн талаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Монгол улсыг хариуцсан Дэлхийн Банкны шинэ захирал Мартин Рейзерт ажлын амжилт хүслээ.