A-
A
A+

“ТӨГРӨГ–100” жилийн ойг хүүхэд багачуудад сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгууллаа

2025-05-28 16:00 | Төгрөг 100

Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгт ТӨГРӨГ бий болсны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монголбанкнаас 2025 онд хүүхэд багачуудад зориулсан Монгол Улсын тусгаар тогтнол болон эдийн засгийн бие даасан байдлын бэлгэдэл ТӨГРӨГ-ийн үүсэл хөгжил, түүхэн ач холбогдол, үнэ цэнийг сурталчлах зорилготой олон талт арга хэмжээг зохион байгуулж байна. Ойн хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээний үеэр хүүхдийн нас сэтгэхүйд тохируулсан, үндэсний мөнгөн тэмдэгтийг таниулах, үнэ цэнийг нь ойлгуулах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.