A-
A
A+

Монголбанкны орон нутаг дахь хэлтэс, салбарын нярав нарт зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа

2025-06-03 10:00 | Төгрөг 100

Орчин цагийн үндэсний мөнгөн тэмдэгт “ТӨГРӨГ”-ийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ой энэ жил тохиож байна. Тус түүхэн тэмдэглэлт ойг угтаж, Монголбанкнаас олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн нэг нь мөнгөн дэвсгэрттэй харьцдаг гол ажилтнууд болох Монголбанкны орон нутаг дахь 17 хэлтэс, салбарын нярав нарт зориулсан сургалт юм.

Тус сургалтыг зохион байгуулсанаар Монголбанкны нярав нар орон нутагт байрлах арилжаааны банкуудад, цаашлаад бэлэн мөнгөтэй харьцаж буй бүхий л хувь хүн, байгууллагуудад мөнгөн тэмдэгтийн зөв зохистой хэрэглээний талаар сургалт орох боломжтой болж байна.