A-
A
A+

“ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ ТӨГРӨГ-100” сэдэвт мөнгөн тэмдэгтийн түүхэн музейн нээлтийн үйл ажиллагаа

2025-06-04 09:00 | Төгрөг 100

Орчин цагийн үндэсний мөнгөн тэмдэгт “ТӨГРӨГ”-ийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойн хүрээнд Мөнгөн тэмдэгтийн түүхэн музейн нээлтийн арга хэмжээг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Монголбанкны “Г” байранд зохион байгууллаа. Монгол улсын төлбөрийн хэрэгслийн 1925 оноос 2025 он хүртэлх 100 жилийн түүхэн баримт бичиг, тоног төхөөрөмж, шинээр үйлдвэрлэн гаргасан гүйлгээний болон дурсгалын мөнгөн дэвсгэрт, загварууд болон үндэсний мөнгөн тэмдэгтийн шинэ дэвшилтэт технологи бүхий хамгаалалтын элементүүдийн танилцуулга зэргийг дэглэн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Арилжааны банкуудын төлөөлөл, Мөнгөн тэмдэгтийн газрын ахмад ажилчид, Монголбанкны төв болон орон нутаг дах 17 хэлтэс, салбарын  ажилтнуудын төлөөллүүдийг урин ёслол хүндэтгэлтэйгээр нээлээ.