Монголбанкны төлөөлөл Британийн парламент дахь Олон улсын парламенттай харилцах бүлгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
Британийн парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийж байгаа бөгөөд өнөөдөр (2025.06.25) Монголбанкны удирдлагуудын төлөөлөлтэй албан уулзалт хийв.
Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, ИБУИНХУ – Монгол Улсын хамтын ажиллагаа тэр дундаа худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт, банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтад Парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга, парламентын гишүүн Фабиан Хамильтон, Батлан хамгаалахын байнгын хорооны дарга, парламентын гишүүн Тан Деси, Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, парламентын гишүүн Фил Брикелл тэргүүтэй төлөөлөгчид болон Монголбанкнаас Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Төлбөр, тооцооны газрын захирал Э.Анар, Судалгаа, статистикийн газрын захирал Д.Даваасүх, Гадаад харилцаа, ёслолын албаны дарга Г.Намуун нар оролцов.