Монголбанк

Буцах

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүдийг томиллоо

Огноо: 2018/05/03

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монголбанк нь Мөнгөний бодлогын хороотой байх, уг хороо нь Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшүүлж, УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэх тухай зүйл, заалтыг нэмж оруулсан. Хуулийн дээрх заалтыг үндэслэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр Цэрэндоржийн Батсүх, Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр, Чулуундоржийн Хашчулуун нарыг нэр дэвшүүлсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий гишүүдийг томилохыг дэмжлээ.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.