Монголбанк

Буцах

Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын хянан шалгагч нар сургалтад хамрагдаж байна

Огноо: 2018/07/18

Монголбанк, Зүүн Ѳмнѳд Азийн Тѳв банкуудын тѳв (The SEACEN Centre) хамтран банкны хянан шалгагч нарын ахисан түвшний сургалтыг 2018.07.16-20 ѳдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Сургалтыг Зүүн Ѳмнѳд Азийн Тѳв банкуудын тѳв, Хонг Конг дахь Эрнст энд Янг компаний болон Малайзийн Төв Банкны удирдах албан тушаалтнууд удирдан явуулж байна. Азийн 8 орны Тѳв банкны ахлах хянан шалгагчид шалгалтын үед тулгардаг арилжааны банкны соёл, ёс зүйн эрсдэлийг үнэлэх онол болон практик хичээл, бусад төв банкуудын туршлагаас судлан сургалтад хамрагдаж байна.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.