Монголбанк

Буцах

Санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарын сургалт Төв аймагт болов

Огноо: 2019/02/20

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх" сургалт Төв аймагт 19-21-ний өдрүүдэд үргэлжилж байна. Сургалтад тус аймгийн 27 сумын БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвийн 30 багш хамрагдаж байна.

БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Монголбанк, Бичил санхүүгийн хөгжлийн сан болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалтыг 2018 оноос зохион байгуулсан бөгөөд  Баруун болон Зүүн бүсэд нийт 250 сургагч багш бэлтгэгджээ. Энэ жил Төв болон Зүүн бүсэд бэлтгэхээр зорьж байна.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.