Монголбанк

Буцах

СВИФТ байгууллагын төлөөлөгчид сургалт зохион байгуулав

Огноо: 2019/06/20

Олон улсын санхүүгийн мэдээллийн СВИФТ байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж, СВИФТ сүлжээний 2020 оны стратеги, ISO 20022 стандартад шилжих болон шинээр нэвтрүүлсэн Төлбөрийн хяналтын үйлчилгээ зэрэг сэдвээр сургалт, семинарыг Монголбанк болон арилжааны банкуудын мэргэжилтнүүдэд зориулан 2019 оны  6 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Тус сургалтад нийт 60 гаруй ажилтан оролцож, төлбөрийн системд учирч буй эрсдэл, түүнээс сэргийлэх зорилгоор СВИФТ байгууллагын зах зээлд шинээр нэвтрүүлээд буй үйлчилгээ, цаашдын зорилт, стратегийн талаар мэдээлэл авлаа.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.