Монголбанк

Буцах

“Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”, “Хөдөлгөөнт банкны үйлчилгээний журам”-д оруулах өөрчлөлтийг олон нийтээс санал авахаар танилцуулж байна

Огноо: 2019/07/16

Арилжааны банкуудын санхүүгийн үйлчилгээний хүртээмж, ялангуяа орчин үеийн шинэлэг техник технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, сайжруулах, цахим банкны цогц шийдлийг дэмжих зорилгоор “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”, “Хөдөлгөөнт банкны үйлчилгээний журам”-д өөрчлөлт оруулах тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалын төслийг боловсруулж, энэхүү төсөлд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу 30 хоногийн турш олон нийтээс санал авахаар танилцуулж байна. Журамд оруулах өөрчлөлттөй холбогдуулан ирүүлэх саналаа gantuya.b@mongolbank.mn майл хаягаар ирүүлнэ үү.

“Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”, “Хөдөлгөөнт банкны үйлчилгээний журам”-д оруулах өөрчлөлттэй энд дарж танилцана уу.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.