Монголбанк
Буцах

Эдийн засаг энгийнээр: “Мөнгө угаах” гэж юу вэ?

“Мөнгө угаах” гэсэн ойлголт Чикагогийн мафийн толгойлогч Аль Копеногийн үед өнгөрсөн зууны 20-иод онд анх бий болжээ. Тэр үед Америкт “хуурай” хууль буюу архины худалдааг хязгаарласан хууль үйлчилж байх үед Аль Капоне архи, хар тамхи, худалдаа, рекетийн хууль бус үйлдлээсээ олсон мөнгөө өөрийн эзэмшлийн хувцас угаалгын газруудаас олсон ашиг мэтээр тайлан тооцоо гаргадаг байв. Үүнийг нь “L’expresse” сонины сэтгүүлчид анх олж мэдээд, тэднийг “хувцас биш мөнгө угааж байна” гэж бичсэнээр “мөнгө угаах” гэсэн нэр томъёо анх гарч ирсэн гэдэг. 1974 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсоныг огцруулж байсан “Watergate”-ийн дуулианы үеэр энэ нэр дахин гарч ирснээр дэлхий нийтэд танил болж, олон улсын гэмт хэргийн болон санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх болжээ. Тэр үед Ричард Никсоныг дэмжих “Ерөнхийлөгчийг дахин сонгох хороо”-гоор дамжуулан нууц данс ашиглан хууль бус мөнгийг Мексик рүү гуйвуулж байсан нь тогтоогджээ. Ингээд дэлхийн улс орнууд мөнгө угаах нэр томъёог хэрэглэж байна.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг нь эдийн засаг, нийгмийн ихээхэн сөрөг үр дагавартай. Тухайлбла, их хэмжээний мөнгө гэнэт орж ирээд гэнэт гарах нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг алдагдуулах, цаашлаад хямралд ч хүргэж болзошгүй юм. Түүнчлэн олон улсын тавцанд дотоодын банк, санхүүгийн байгууллагуудын нэр хүнд алдагдах, тэдгээртэй харилцахаас татгалзах зэрэг хохирлыг дагуулдаг байна. Хууль мөнгө дотоодынх бол тус мөнгө нь хээл хахууль, авлигыг гааруулах, шударга өрсөлдөөнийг үгүй хийх, шударгаар бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахан гаргаж, монополь байдал бий болгох зэрэг олон сөрөг үр дагавартай.

Дээш буцах

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.