Судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлүүдийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрдэмтэн, судлаачдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор их, дээд сургуулиудын залуу багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Их Засаг Их Сургуулиудын багш нар өөрсдийн бүтээлээ танилцуулж оролцохын зэрэгцээ бусад оролцогчидтойгоо тулгамдаж буй асуудлуудаар яриа хэлэлцүүлэг өрнүүллээ.
Оролцогчдын бүтээлүүдийг доорх линкээр орж сонирхоно уу.
Илтгэл 1: ШУТИС-ийн Менежментийн сургууль - Ю.Сарантуяа /ТУ Магистр/, Ж.Ганчимэг /PhD профессор/ - Ачилтын өртөөнөөс галт тэрэг найруулах ажиллагааг оновчтой зохион байгуулах нь
Илтгэл 2: СЭЗИС - Э.Тамир /PhD/ - Монгол улсын банкны салбар дахь мөнгө угаах эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа
Илтгэл 3: МУИС-ийн ЭЗС - Ө.Дуламсүрэн - Монгол Улсын нийгмийн даатгалын системийн өөрчлөлт хөдөлмөрийн нийлүүлэлтэд нөлөөлсөн үү?
Илтгэл 4: ХААИС - Ө.Амар /PhD/8 С.Хандсүрэн /PhD, Профессор/, Э.Должин MSc - Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийн шинжилгээ: Өрхийн үйлдвэрлэлийн жишээгээр
Илтгэл 5: ХААИС - Д.Кадирбек /PhD/ - Эдийн засгийг төрөлжүүлэх боломж
Илтгэл 6: ШУТИС - Д.Баярмаа - Монгол Улсын төсвийн төлөвлөлт ба эдийн засгийн өсөлт