A-
A
A+

Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн хурал хэлэлцүүлэг

Хэлэлцүүлэг Огноо Мэдээ
Судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлүүдийн хэлэлцүүлэг 2025.12.03 Харах

Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрдэмтэн, судлаачдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор их, дээд сургуулиудын залуу багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Их Засаг Их Сургуулиудын багш нар өөрсдийн бүтээлээ танилцуулж оролцохын зэрэгцээ бусад оролцогчидтойгоо тулгамдаж буй асуудлуудаар яриа хэлэлцүүлэг өрнүүллээ. Оролцогчдын бүтээлүүдийг доорх линкээр орж сонирхоно уу.

Илтгэл 1: ШУТИС-ийн Менежментийн сургууль - Ю.Сарантуяа /ТУ Магистр/, Ж.Ганчимэг /PhD профессор/ – Ачилтын өртөөнөөс галт тэрэг найруулах ажиллагааг оновчтой зохион байгуулах нь

Илтгэл 2: СЭЗИС - Э.Тамир /PhD/ – Монгол улсын банкны салбар дахь мөнгө угаах эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж

Илтгэл 3: МУИС-ийн ЭЗС - Ө.Дуламсүрэн – Монгол Улсын нийгмийн даатгалын системийн өөрчлөлт хөдөлмөрийн нийлүүлэлтэд нөлөөлсөн үү?

Илтгэл 4: ХААИС - Ө.Амар /PhD/, С.Хандсүрэн /PhD, Профессор/, Э.Должин MSc – Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийн шинжилгээ

Илтгэл 5: ХААИС - Д.Кадирбек /PhD/ – Эдийн засгийг төрөлжүүлэх боломж

Илтгэл 6: ШУТИС - Д.Баярмаа – Монгол Улсын төсвийн төлөвлөлт ба эдийн засгийн өсөлт



Эрдэм шинжилгээний хурал Огноо Мэдээ
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан 2025.05.22 Харах

Монголбанкнаас эдийн засаг, санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын мэдлэг, судалгааны арга зүйг гүнзгийрүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлуудад эдийн засгийн дүн шинжилгээ гаргаж, бодлогын шийдвэр гаргалтад оролцох оролцоог дэмжих зорилгоор эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааныг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд 29 бүтээл ирснээс сүүлийн шатанд 10 бүтээлийг шалгаруулж, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монголбанкны баг шилдэг бүтээлийн эздийг тодрууллаа.

I байр – СЭЗИС-ийн 4-р дамжааны оюутан Г.Номин-Эрдэнэ
“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг тооцон машин сургалтын аргаар инфляцыг таамаглах нь”

II байр – СЭЗИС-ийн 4-р дамжааны оюутан Б.Баярхүслэн
“Мега төслийн эдийн засагт үзүүлэх нөлөө”

III байр – МУИС-ийн 4-р дамжааны оюутан Т.Батномин, Т.Жавзанжамъян, Х.Билэгт, Д.Халиун
“Мөнгөний бодлого эдийн засгийн мөчлөгт үзүүлэх нөлөө: LBVAR загвар ашиглах нь”

Тусгай байр - Мандах их сургуулийн 4-р дамжааны оюутан Ц.Заяабат, Б.Маралмаа
“Зээлийн онооны системийг машин сургалтын аргаар сайжруулах нь”

Тусгай байр – СЭЗИС-ийн 4-р дамжааны оюутан Т.Мөнхжин, М.Болортунгалаг, С.Баярмаа
“Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний ложит шинжилгээ ба бүсчилсэн хөгжлийн санал” бүтээлүүдээрээ тус тус шилдгээр шалгарлаа.



Хэлэлцүүлэг Огноо Хөтөлбөр
“Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар туршлага солилцох нь” сэдэвт чөлөөт уулзалт 2025.02.12-20 Харах

Монголбанкны ажилтнуудын боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, ажлын бүтээмж нэмэгдүүлэх зорилгоор бусад улс орнуудын Засгийн Газраас зарлагддаг томоохон тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар нэгдсэн байдлаар мэдээлэл өгөх, ажилтнуудын цаг хугацааг хэмнэх зорилгоор Fulbright, Australian awards, Chevening, JDS зэрэг томоохон тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаж, дэлхийн топ сургуулиудыг төгсөж ирсэн Монголбанкны чадварлаг ажилтнууд санал бодлоо хуваалцаж, хэрхэн амжилттай эдгээр тэтгэлгүүдэд хамрагдах талаар өөрсдийн туршлагаас хуваалцсан. Сонирхсон тэтгэлэгт хөтөлбөрийн тухай мэдээллийг тухайн мэргэжилтэнтэй холбогдон мэдээлэл авах боломжтой.



Хурал, чуулган Огноо Хөтөлбөр
Экспортлогч Үндэстэн - Шинэ сэргэлтийн бодлого 2022.10.28 Харах

2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр МҮХАҮТ-ын “Их танхим”-д Монголбанкны санаачилгаар Засгийн газар, Монголбанк, МҮХАҮТ хамтран “Экспортлогч Үндэстэн – Шинэ сэргэлтийн бодлого” чуулганыг зохион байгуулав. Чуулганд төрийн байгууллагууд, экспортлогч ААН-үүдийн төлөөлөл, олон улсын байгууллагууд, арилжааны банкууд, даатгалын байгууллагуудын төлөөлөл оролцож, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, уул уурхайн бус экспортод тулгамдаж буй асуудлуудын шийдлийг эрэлхийлэх, нэгдсэн бодлого хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.  

https://www.mongolbank.mn/mn/r/4713

https://gogo.mn/r/9q7d2